top of page

Номын хавтас, зураг чимэглэл 1983-1990

 

 

За энэ хугацанд 800 гаруй номын хавтас хийсэн байна шүү. Тэр үед яг номын хавтас зурна гэдэг бараг зураач гэж хэлэхэд хэцүү байлаа. Том уран зураг зурдаг хүнийг л зураач гэж хэлдэг байлаа. Энэ нь зураач гэдэг  нэр томъёо маань бага хүрээнд байсных юм уу даа. Тэгээд  том бүтээл хийгээд зураач гэж хэлэгдэж болох хэмжээнд очихоороо Урчуудын Эвлэлд элсэн дээ гэж боддог байлаа. Тэгсэн хэрнээ том зураачид маань номын хавтас үсэг бичихдээ тааруу л байдаг байлаа. Бодвол тийм их анхаарал хандуулдаггүй л байсан биз дээ.

 

Номын хавтас гэдэг бие даасан урлаг байдаг энэ хэмжээнд монголынхоо номын хавтасыг хүргэж өөд нь гаргах санаатай энэ чиглэлээр нилээд ажиллаад үзлээ. Их сонин шүү тэр үед цэнхэр өнгийн хавтастай номыг хүмүүс их авдаг юм байна гэж ажигласан шүү. За тэр үед хийж байсан хавтаснуудаасаа заримаас нь сонирхуулая л даа. Тэр үед хавтасыг 1:1 хэмжээнд зурдаг байлаа. Үсэг бмчмж байгаад нүд ядраад харахаа байхаар нь 30 минут амраад харахаар үсэгний ирмэгийг нь дахин харж

болохоор нь үргэлжлүүлээд зурдаг байлаа шүү дээ. (Зарим номын нэр 100 гаруй үсэгнээс бүрдсэн байдаг байлаа шүү.)

 

 

© By D.Boldbaatar

  • Twitter Square
  • facebook-square
bottom of page